Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 10 цагт аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д боллоо.
Хуралдаанаар 2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудал. 2017 оны аймгийн ГХУСАЗЗөвлөлийн төлөвлөгөө зэргийг тус тус хэлэлцэн баталлаа.
2016 онд албан үүрэгт ажлаараа улсын хэмжээнд сайн ажилласан аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нэргүй нарыг аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн дарга Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр шагнав.