Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

200 хүүхэд иргэний андгай өргөв.

2017-01-16

Хөвсгөл аймагт хүүхэд нэг бүртээ эх оронч үзэл, хууль, ёс заншлаа дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний үндсэн хууль-Миний эрх чөлөө” сэдэвт уулзалт зохион байгуулж энэ үеэр 9 сургуулийн 200 сурагч иргэний андгай өргөв.

Уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож хүүхэд багачуудад хандаж хэлсэн үгэндээ "Төрөлх нутаг орноороо бахархаж, түүх соёлоо дээдэлж явах нь Монгол залуу хүн бүрийн эрхэм үүрэг, өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зүтгээрэй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын иргэний эрх, үүргээ нэр төртэй авч яваарай. Хөвсгөлийн хүүхдүүд илүү хөгжөөсэй, бие биенээ хайрлаасай, бие биенээ дэмжээсэй, илүү чадварлаг, илүү ухаалаг байгаасай" гэж хэлж байв.

Мөн урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Хотгойд дууны мастер Р.Лхамжав, Үндэсний зөвлөх, ахмад багш Ч.Лхагвасүрэн нар "Хүн байхын учир" сэдвийн хүрээнд хүүхэд багачуудад хандаж чин сэтгэлийн яриа өрнүүлэв. Хүүхдүүд иргэний андгайгаа ёс төртэй өргөж, 30 хүүхэд бусдыгаа төлөөлөн иргэний үнэмлэхээ аймаг, орон нутгийн удирдлага, ахмадуудаасаа гардан авлаа. Энэ үеэр "Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйл"-ийг уншиж, "16 нас минь" дуугаа хамтдаа дуулж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%