Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 2017 оныг “Хамтын хүч-Эрүүл мэндийн жил” болгон зарлав.
Тус хамт олон эрүүл мэндийн салбартаа үндсэн нарийн мэргэжлийн тусламжийн хөгжлийн манлайлагч байж, эрүүл аз жаргалтай иргэний төлөө эмнэлэг байх зорилт дэвшүүлж нэрлэсэн жилийн хүрээнд 6 эрхэм зорилго дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллагыг зорин ирсэн хүн бүрт туслаж дэмжих шаардлагатай бол үйлчлүүлэгч нар эрүүл мэндийн салбарын хамт олныг хүндэлж итгэж үйлчлүүлж байж эрүүлжинэ гэдгийг онцолж байгаа ажээ.
Мөн оноос эхлэн хүндлэлийн сар, цагаан сар, хөгжлийн сар, эрүүл мэндийг дэмжих сар, эко сар, эх хүүхдийн сар, хэл бичиг, соёлын сар, ахмадын сар, урьдчилан сэргийлэх сар, бүтээлч сар, талархалын сар гэсэн аянуудыг өрнүүлэн ажиллах ажээ.