Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Найман байгууллагад итгэмжлэл гардуулав

2017-01-16

Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг төсөвт байгууллагаас 2013-2015 оны санхүүгийн тайлангийн аудитаар "Зөрчилгүй" санал дүгнэлт авч, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ажилласан 8 байгууллагад итгэмжлэл олгосныг аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Г.Оюунгэрэл гардуулан өглөө.

Тус аймгийн хэмжээнд 400 орчим төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн Шүүх, Прокурор, Онцгой байдлын газар, Радио станц, Тусгай хамгаалалттай газар зэрэг байгууллагуудад санхүүгийн хяналт шалгалтыг хийхгүй байх итгэмжлэлийг олгов. Өөрөөр хэлбэл дээрх байгууллагууд сүүлийн жилүүдэд аудитын байгууллагын өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%