Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ӨНӨӨДӨР ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2017-01-13

  Өнөөдөр /2017.01.13/ Үндсэн хуулийн өдөр юм. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

  Дархан-Уул аймаг нь шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд /2017.01.10/ тус аймагт ажиллаж амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудыг хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонсож хүндэтгэл үзүүлсэн юм.

   Мөн 64 хүчит бөхийн барилдааныг аймгийн спортын ордонд 17 цагаас зохион байгуулан, тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хууль бол хүний эрхийн асуудалд иж бүрэн, цогц шалгуураар хандаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд томъёолж баталгаажуулсан, шүүх эрх мэдэл, түүний дотор Үндсэн хуулийн Цэцийг манай улсын төрийн тогтолцоонд цоо шинээр цогцлуулж өгсөн  тулгуур эрх зүйн баримт бичиг билээ.  Шинэ Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлэгт 80 орчим эрх, эрх чөлөөг тусгайлан нэрлэж, баталгаажуулсан байх бөгөөд Үндсэн хуулийн оршил хэсгээс бусад бүлгүүдэд хүний эрхтэй холбогдолтой олон  заалт зарчмуудыг харж болно.

    Манай улсын 1992 оны үндсэн хуулийг анхны ардчилсан шинэ Үндсэн хууль гэж нэрлэдэг.  Үндсэн хуулийн төслийг, Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь  Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийгдэх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүүтэй баталгаажуулж өгөх боломж нээгдсэн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%