Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭБАТ-УУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛОВ

2017-01-07

            Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2017.01.05/ 21 аймгийн төрийн байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудад /ЭБАТ/ зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна.

            ЭБАТ нь Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй юм.

            Уг цахим сургалтад Дархан-Уул аймгийн төвлөрсөн ЭБАТ болох аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн  Г.Энхсайхан болон бусад төрийн байгууллагуудын 30 гаруй ЭБАТ-ууд хамрагдлаа.

            Сургалтаар Авлигатай тэмцэх газрын “Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны онцлог”, “Албан тушаалтны мэдүүлгийг олон нийтэд мэдээлэх, мэдээлэл өгөх журам, түүний хэрэгжилт”, “Мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт”, “ХАСУМ, ХАСХОМ-ийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, нийтлэг зөрчлийн тухай” зэрэг Авлигын эсрэг хууль тогтоомжтой холбоотой  мэдээллүүдийг багтаасан 12 сэдвээр онлайн сургалтыг явуулж байна.

             

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%