Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өвс ачсан машиныг Сэлэнгэ мөрнөөс татаж гаргав

2017-01-03

Энэ жилийн хувьд цаг агаар тогтуун дулаан байгаа учраас гол мөрний ус гүйцэд хөлдөөгүй гол мөрөнд автомашин цөмрөх, тохиолдол гарсаар байна.

Тодруулбал өнгөрсөн оны 12-р сарын 31-ий өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, иргэн Б, автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч аймгийн Онцгой байдлын газарт дудлага өгчээ.  Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-г аварч, мөн 5 тонны даацтай, 1тн өвс ачсан ”Рино” загварын автомашиныг Сэлэнгэ мөрнөөс татан гаргажээ.

Түүнчлэн  нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ард иргэддээ анхаарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%