Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

2016-12-31

Аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын урьдчилсан дүнг аймгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.

2016 оны эцэст 2783.5 мянган толгой мал үүний дотор 21.9 мянган тэмээ, 105.6 мянган адуу, 160.9 мянган үхэр, 1376.4 мянган хонь, 1118.7 мянган ямаатай болж тэмээ 1.4 мянга, адуу 7.6 мянга, үхэр 4.1 мянга, хонь 39.4 мянга, ямаа 1.9 мянган толгойгоор таван төрөлдөө өнгөрсөн оноос өсч, нийт малын тоо 2.0 хувиар буюу 54.4 мянган толгойгоор нэмэгдсэн байна. Сумдаар авч үзвэл 15 сумын мал өсч, үүнээс 7 сумын мал 5 төрөл дээрээ өссөн байна. Малын тоо нь 5 төрөл дээрээ өссөн сумдаас Түргэн сумын малын тоо аймагтаа хамгийн өндөр хувиар буюу 12.7 хувиар өсчээ. Давст, Зүүнговь, Өндөрхангай, Тэс сумдын мал 4.7 – 16.4 мянган толгойгоор буурсан байна.

Малын тоогоор эхний 5-д Тэс 268.4, Наранбулаг 215.1, Өмнөговь 196.2, Хяргас 178.3, Өндөрхангай 174.8 мянган толгой малтайгаар орж байна. Тэмээний тоогоор Завхан, Наранбулаг, Тэс, Өлгий, Өмнөговь сумууд, Адууны тоогоор Тэс, Өндөрхангай, Зүүнхангай, Улаангом, Зүүнговь сумууд, Үхрээр Тэс, Улаангом, Өндөрхангай, Зүүнговь, Сагил, Хонины тоогоор Тэс, Наранбулаг, Хяргас, Малчин, Өмнөговь, ямааны тоогоор Өмнөговь, Наранбулаг, Ховд, Өндөрхангай, Цагаанхайрхан сумууд тус тус тэргүүлж байна. Аймгийн хэмжээнд 1000-с дээш малтай 324 өрх байна. Үүний 4 өрх нь 2000-с дээш малтай байна. Цагаанхайрхан сум 43 мянгат малчинтай тэргүүлж, Улаангом сум хамгийн бага буюу 8 мянгат малчинтай байна. Аймгийн хэмжээнд мал тооллогын дүнгээр мал бүхий 12561 өрх, үүнээс 8585 малчин өрхийн малаа жилийн 4 улиралд маллан амьдарч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%