Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Түргэн сумын ахмадын шинэ жил боллоо

2016-12-29

Шинэ оны босгон дээр Түргэн сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэцэгбал тойргийнхоо ахмадуудын шинэ жилийг энэ сарын 28-ны өдөр Түргэн сумын ИТХ, ЗДТГ, сумын ахмадын хороотой хамтран зохион байгууллаа.

Шинэ жилийн цэнгүүнд сумын соёлын төвийн дэргэдэх уран бүтээлчид, хүрэлцэн ирсэн ахмадууддаа зориулан уран бүтээлийнхээ дээжээс толилуулж баяр дээр баяр нэмж байлаа.

Аймаг, сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын их үйлсэд өөрийн залуу халуун насаа харамгүй зориулсан ахмад буурлуудыг Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн тэмдэг, аймгийн хүндэт тэмдэгээр шагнасныг аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэцэгбал гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн БНМАУ-ын ууган тэргүүний сургууль болох Түргэн сумын ахлах сургууль болон цэцэрлэгийн шинэ жилийн арга хэмжээн дээр хүрэлцэн очиж баяр хүргэн гарын бэлэг гардууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%