Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Амгалан Дархан -2 “ хөтөлбөрийн хүрээнд явуулын пост, цагдаагийн автомашиныг хүлээлгэн өгөв

2016-12-28

      Цагдаагийн газраас иргэдтэй хийх уулзалтын үеэр гарсан санал, санаачлага өнөөдөр 2016.12.28-ны өдөр бодит ажил хэрэг болов. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Тосгоны 1-3 багийн хэсгийн цагдаа нарт автомашин, Замын Цагдаагийн тасагт зөөврийн пост машиныг Дархан сумын ГХУСАЗЗ-ийн "Амгалан Дархан-2" хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэн өглөө.

      Тус үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал нар оролцов. Дархан сумын ГХУСАЗЗ-өөс өнгөрсөн жил гэр хорооллын багуудын хэсгийн байцаагч нарт ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын шуурхай, аюулгүй байдлыг хангах зорилгоор “саната-5” маркийн 3 автомашин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн.
    Харин өнөөдөр замын цагдаагийн тасагт зөөврийн пост, Тосгоны 1-3 багийн хэсгийн цагдаа нарт автомашин хүлээлгэн өглөө. “Дархан хот- Амгалан байг “

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4290
2953 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%