Хөвсгөл Аймгийн 2016 оны "ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ээр 9 хүүхдийг тодруулж Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын БАТЛАМЖ гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Хүүхдийн хөгжих, амьдрах чадварт суралцах болон өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, түүх, соёлоо дээдэлдэг, нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвших үйлийг дэмжин, тэдний авьяас, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Оны онцлох хүүхэд" шалгаруулах үйл ажиллагааг 20 дахь жилдээ явуулж байна.
Энэ жил 16 сум, сургуулиас 49 хүүхдийн материал ирснээс тодорхой шалгуурыг үндэслэн дараах 9 хүүхдийг тодрууллаа.
1. Сурлагын амжилт танин мэдэхүй номинацийн эзэн Үндэсний лаборатори Улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Б.МӨНХЗУЛ
2. Урлаг, уран бүтээл номинацийн эзэн Төрөлжсөн сургалттай “Авьяас VIII” сургуулийн 12а ангийн сурагч Э.ХУЛАН
3. Биеийн тамир, спорт бие бялдрын хөгжил номинацийн эзэн Цагаан-Уул сумын сургуулийн 6а ангийн сурагч Д.ДАВААДЭЖИД
4. Хүүхдийн өөрийн удирдлага, зохион байгуулалт номинацийн эзэн Төрөлжсөн сургалттай “Авьяас VIII” сургуулийн 11б ангийн сурагч Б.ЭНХЖАРГАЛ
5. Техник сэтгэлгээ шинийг сэдэх санаачилга номинацийн эзэн Үндэсний лаборатори Улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Г.МӨНХМАНЛАЙ
6. Бүтээлч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинацийн эзэн Үндэсний лаборатори Улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Ш.МӨНХТӨР
7. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар номинацийн эзэн “Гурван-Эрдэнэ” сургуулийн 7в ангийн сурагч Д.БЯМБАДОРЖ
8. Байгаль хамгаалал-Эрүүл аюулгүй орчин номинацийн эзэн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ж.ХУЛАН
9. Эх орны түүх соёл, өв уламжлал номинацийн эзэн “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч М.ЦЭРЭНДЭЖИД
Оны онцлох хүүхдээр шалгарсан сурагчдад Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Аймгийн Хүүхдийн элч Л.Ганболд хүндэтгэл үзүүлж, Батламж олгож, тууз, гарын бэлэг өгсөнөөс гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Шилдэг хүүхэд" медалиар шагналаа.
Мөн Хүүхдийн элчийн хувьд дээрх 9 хүүхдийг Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр давхар шагнаж баярлууллаа.
Цаашид 2017 онд дээрх онцлох хүүхдүүдийн нэрэмжит ажлыг бусад үе тэнгийн найз нөхдийнх нь дунд зохион байгуулж, шилдэг үлгэр дууриаллыг түгээх болно.
Арга хэмжээний үеэр онцлох хүүхдээр шалгарсан сурагчид юу сурч мэдсэнээ, ямар дадал чадвар эзэмшсэнээ Аймгийн удирдлагууд, эцэг эх, багш, найз нөхөддөө тайлагналаа.