Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Улсын бүртгэлийн газрын дарга М.Очирхуяг, Татварын хэлтсийн дарга Ч.Хуншагай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Чандмань-Өндөр, Ханх сумдад ажиллалаа. Орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь танилцах, өвөлжилтийн бэлтгэлийг шалгах, иргэд олон нийтэд аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, санал сэтгэгдлийг нь сонсох, зорилгоор ажилласан бөгөөд боломжтой зарим асуудлыг газар дээр нь танилцаж шийдвэрлэсэн байна.