Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨЛӨӨЛӨГЧИД “МЭДС ТОБ” ӨЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2016-12-23

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч З.Бадрал, Б.Буяндүүрэн, С.Ганзориг, Д.Батбаяр, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхзул нар өнөөдөр /2016.12.23/ Медс тоб ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдс тоб ӨЭМТ нь Дархан сумын 11 дүгээр баг, 15 дугаар баг Мангиртын хэсэгт тус тус салбарлан ажилладаг бөгөөд нийт 14 мянган иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлж байна.
Өөрөөр хэлбэл тус эмнэлгийн  нэг эмчид ноогдох эмчлүүлэгчдийн тоо заагдсан хэмжээнээс хэтэрсэн буюу ачаалал их байгаа юм. 
Ялангуяа Мангиртын салбар байрлаж буй байр нь зай талбай бага, эмнэлгийн стандартад нийцэхгүйгээс гадна тухайн багийн харьяа 8000 гаруй иргэдэд 3 эмч үйлчилж хүрэлцдэггүй ажээ. 
Тиймээс тус багийн иргэдээс ирүүлсэн саналын дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Мэдс стоб эмнэлгийн өдөр тутмын ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар санал солилцсон юм. 
Дархан сумын хамгийн их газар нутаг, оршин суугчидтай 15 дугаар багийн хувьд ӨЭМТ-ийн зөвхөн нэг салбар ажиллах нь хангалтгүй, харин тусдаа бие даасан ӨЭМТ-ийг ажиллуулах, ингэснээр иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах боломжтой болно хэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид үзэж байна. 
Гэвч төсвийн хүндрэлээс шалтгаалж, ойрын хугацаанд 15 дугаар багт ӨЭМТ байгуулах боломжгүй учраас хүн амын төвлөрөл ихтэй Мангирт хэсгийн салбар эмнэлэгт эмчийн орон тоо нэмэгдүүлэх, тусгаарлах өрөө байгуулах зэргээр түлхүү анхаарах тухай зөвлөмжийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус эмнэлгийн удирдлагуудад өглөө.
Мөн тус эмнэлэгт тулгамдаж асуудлуудыг холбогдох  байгууллагуудад уламжилж, анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%