Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН УС СУВАГ ХК-ИЙН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

2016-12-22

             Өнөөдрөөс /2016.12.22/ зурхайн цаг тооны бичгийн дагуу “Нялх гурван ес” буюу өвлийн ид хүйтэн цаг эхэлж байна.

            Цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас олон нийтэд хүргэж, анхааруулсаар байгаа.

            Тиймээс аймгийн ИТХ-аас санаачлан малчдад туслах аяныг эхлүүлсэн бөгөөд малчдад туслах сайн дурын энэхүү аянд төрийн болон хувийн ААНБ-ууд нэгдсээр байгаа юм.

            12 дугаар сарын 1-нээс эхэлсэн энэхүү аянд одоогийн байдлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, ЗДТГ, ГХБХБГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, ХХААГ, БТСГ, Гэрэлтэй  ӨЭМТ, БОАЖГ, ШУТИС-ын СШУ-ны тэнхим зэрэг байгууллагууд  нэгдсэн бол Дархан Ус суваг ХК-ийн хамт олон мөн /2016.12.20/ нэгдэж, хандив өглөө.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%