Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тодорхойлох зүйл нь тухайн сум, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлтээр хэмжинэ. Энэхүү ажлын чанарыг мэдээлэл авсан иргэдийн хандлагад эерэгээр нөлөөлж, урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа иргэдийн оролцоогоор хэмжигдэнэ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2016 оны 11 сарын байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад -6.1 хувиар буурсан мэдээтэй байна. Онцолж хэлэхэд, 2015 онд 22 сумаас гэмт хэрэг, захиргааны зөрчил өндөр байсан Арбулаг, Бүрэнтогтох сумдын гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлтэй байна. Мөн аймгийн хэмжээнд орон нутагт үйлдэгддэг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг буюу мал хулгайлах гэмт хэрэг 2015 оны 11 сарын байдлаар 131 хэрэг үйлдэгдэж байсан бол 2016 оны 11 сарын байдлаар 61 гэмт хэрэг болж буурсан байна. Субъектын хувьд, малчин хүн гэмт хэрэг үйлдэх нь багассан байна.
Анхаарах зүйлийн хувьд, Гээгдэл эд зүйл, алдуул мал ашигласан хэрэг, Танхайрах, төв суурин газар үйлдэгддэг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
Аймгийн 23 сумаас 2016 оны 11 сарын байдлаар, Мөрөн, Жаргалант сум 69.2, Төмөрбулаг 18.2, Цэцэрлэг сум 81.8, Чандмань-Өндөр сум 142.9, Хатгал тосгон 100.0, Цагааннуур сум 50.0 хувиар тус тус гэмт хэргийн гаралт нь өссөн дүнтэй байна. Эдгээр сумд 2017 онд урьдчилан сэргийлэх ажлын хувьд анхаарч ажиллах нь зүйтэй байна.