Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл батлагдлаа

2016-12-21

Өнөөдөр аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдаан хуралдаж дараах 3-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Төлөөлөгчийн бүрэн эрх зөвшөөрөх тухай – Аймгийн сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн

2. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай – Аймгийн ИТХ-дахь МАН-ын бүлгийн дарга Э.Баатарсан

3. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай – Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг

Аймгийн ИТХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өмнөговь сумаас аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Р.Төмөрчөдөр, Г.Нямбаяр нарын хоорондох шүүхийн маргааны давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан ба Р.Төмөрчөдөр дээрх сонгуулийн дүнгийн талаарх маргааныг үргэлжлүүлэх шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн тул Г.Нямбаярын бүрэн эрхийг баталгаажуулж энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн үнэмлэхийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат гардуулан өглөө.

Мөн аймгийн Засаг даргад ИТХ-дахь МАН-ын бүлгээс Д.Батсайханыг, хуралдааны танхимаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Э.Баатарсанг нэр дэвшүүлсэнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Э.Баатарсан нэрээ татаж санал хураалтаар төлөөлөгчдийн 91,6%-ийн саналаар аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг томилуулахаар дэмжиж тогтоол баталлаа.

Мөн  Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэн төлөөлөгчдөөс гарсан саналыг оруулан төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%