"Ник Петровис" компанийн Хөвсгөл аймаг дахь салбараас орон нутагт анх удаа “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгуулав.
Энэ үеэр аймгийн Стандартчлал хэмжилзүйн хэлтсээс шатахуун түгээдэг станцууд дотроос "Ник Петровис" компанийн Хөвсгөл аймаг дахь салбарыг стандартыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар шалгаруулсан тул батламжийг аймгийн Стандартчлал хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Батсайхан гардуулж баяр хүргэлээ.
Хэрэглэгчийн өдөрлөгийн үеэр иргэд "Ник Пепровис" компанийн үйл ажиллагаатай танилцаж хэрэглэгчдэд өгдөг бензин болон шатахуун стандарт болон хэмжилзүйн шаардлага хангаж буй эсэх талаар газар дээр нь мэргэжлийн байгууллагаас хэмжилт хийж үзүүлэв. Мөн энэ өдөр үйлчлүүлсэн эхний 15 үйлчлүүлэгч нарт гарын бэлэг, 5-100 мянган төгрөгийн 23 азтанг тодруулж нийт 500 мянган төгрөгийн шагналыг гардуулж харилцагч байгууллагуудынхаа дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.