Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

3-64 насны бүх иргэд бие бялдрын төвшин тогтоох сорилд хамрагдах ёстой

2016-12-12

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот зарлиг гарч Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилыг орон даяар авч байхаар тусгасан. Энэ дагуу өнөөдөр /2016.12.12/ Биеийн тамир спортын газраас төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг хамруулсан сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион явууллаа. Бие бялдрын хөгжил чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорилд 3-64 насны иргэд хамрагддаг ажээ. Улиран одож буй 2016 онд манай аймгийн хэмжээнд нийтдээ 13160 иргэн дээрх төвшин тогтоох сорилд хамрагдсан байна. Хүүхдийг хөгжүүлэх үндсэн зорилгын нэг нь тэдний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж улмаар үндсэн хөдөлгөөнд сургах явдал юм. Хөдөлгөөн хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтөд нөлөөлөөд зогсохгүй оюун ухааныг сэргээн хөгжөөдөг. Тиймээс жил бүр улсын хэмжээнд 3-64насны бүхий л иргэд бие бялдрын төвшин тогтоох сорилд хавар намрын улиралд орох юм байна. эрүүл байхын нэгэн үндэс болсон тус сорилдоо иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%