Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, үр дүн гаргах зорилгоор Бүрэнтогтох сумыг 2016 онд Гэмт хэрэг, зөрчлөөр урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах "Жишиг сум" болгон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 77 тоот тогтоолоор зарласан байдаг. Үүний дагуу урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар мэдээлэлтэй таницлаа.
Бүрэнтогтох сумын хувьд 2015 онд аймгийн 22 сумын хэмжээнд гэмт хэргийн гаралтаар эхний хоёрт байсан. Харин 2016 оны эхний 11 сарын байдлаар Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад -38,1 хувиар буурсан дүн мэдээтэй байна. "Жишиг сум"-ын хүрээнд зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар мэдээллийг сумын удирдлагууд 2017 оны 1 дүгээр сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.
Бүрэнтогтох суманд ажилласан ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн ажил хариуцсан нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, аймгийн Прокурорын газрын дарга Н.Ганболд, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн, аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх Б.Баасанхүү нар ажиллаа.
Дэмжиж ажилласан "Дэлхийн зөн" ОУБ-ын Хөвсгөл ОНХХ хамт олонд талархал илэрхийлэе.