Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

2016-12-11

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25-н жилийн ойтой давхцаж өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаа билээ.

Увс аймгийн ИТХ, аймгийн шатрын холбоо, “Уран сэтгэмж” шатрын клубтэй хамтран энэ удаагийн Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 12-р сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнд эхний 3-н байр эзэлсэн эрэгтэй шатарчид, эхний байр эзэлсэн эмэгтэй шатарчид мөн Улаангом сумын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хамруулсан бөгөөд нийт эрэгтэй 50, эмэгтэй 7-н шатарчин 2 өдрийн турш оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.

Эрэгтэй тамирчид Швейцарь системээр 9-өрөг тоглосоноос Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Ц.Цэдэвсүрэн 7,5 оноогоор тэргүүн байр, Улаангом сумын харъяат малчин Б.Нацаг 7,5 оноогоор 2-р байр, Улаангом сумын иргэн Б.Аръяа 7 оноогоор 3-р байранд тус тус шалгарлаа.

Эмэгтэй шатарчид тойргоор тоглосноос Түргэн сумын сургуулийн номын санч Ц.Наранмандах хожигдолгүй түрүүлсэн бол Улаангом сумын иргэн С.Аюуш 4 оноогоор 2-р байр мөн 4-оноогоор Улаангом сумын иргэн Б.Цэрэнжаргал 3-р байранд шалгарсан юм.

Эрэгтэй тамирчдаас эхний 6-н байранд шалгарсан тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагнал мөн сайн тоглосон өндөр настай нэг тамирчныг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан бол эмэгтэй тамирчдаас эхний 4-н байрыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн төрөлд эхний хоёр, эмэгчүүдийн төрөлд нэгдүгээр байранд шалгарсан тамирчдад Үндсэн хуулийн өдөр шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулан өглөө.

Тэмцээнд эрэгтэй болон эмэгтэй төрөлд түрүүлсэн тамирчид төрсөн ах дүү хоёр, эрэгтэй төрөлд 2, 3-р байр эзэлсэн тамирчид мөн төрсөн ах дүү хоёр байсан онцлог үйл явдал болсон юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн шатрын холбооны тэргүүн М.Энхболд, “Уран сэтгэмж” шатрын клубын багш М.Дэлгэрдалай нар ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%