ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Шатрын спортыг Улсын Их Хурал ивээлдээ авч Монгол улс даяар шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэхүү уламжлалын дагуу аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн ИТХ-ын даргын ивээл дор, Увс аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулагдаж эхэллээ. Тэмцээнд сумын аваргаар шалгарсан нийт 50 гаруй тамирчид бүртгүүлж өргөн хүрээ, олон тамирчидтай эхэллээ. Уг тэмцээн амралтын 2 өдөр үргэлжилж нэгдсэн дүнгээ гаргах юм.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4074