Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯРЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2016-11-21

Үндэсний бөхөөр хичээллэдэг өсвөр үеийнхнийг дэмжих зорилгын дор болдог “Аваргын гараа” аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн боллоо. 2005 онд “Ñîêîë” êîìïàíèàñ àíõ ñàíàà÷ëàí “Шонхорын гараа” нэртэйгээр çîõèîí áàéãóóëæ áàéсан энэ тэмцээн 11 дэх жилдээ аваргуудаа шалгаруулав. Энэ жилээс тус тэмцээн Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит болж байгаа юм.
Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд аймаг, сумдын 15 байгууллагын 130 гаруй бөх хүч үзлээ. “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн àâàðãà øàëãàðóóëàõ òýìöýýí 15, 16, 17 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулагдав. 15 насны ангилалд 1-р байранд Спортын сургуулийн сурагч Б.Шаравдорж, 2-р байранд мөн сургуулийн сурагч М.Батпүрэв, 3-р байранд Хотонт сумын сурагч М.Банзрагч оржээ. Харин 16 насны ангилалд 1-р байранд Спортын сургуулийн сурагч С.Мягмарсүрэн, 2-р байранд Хашаат сумын сурагч С.Сүхбат, 3-р байранд Өлзийт сумын сурагч Г.Доржсүрэн орсон бол 17 насны ангиллын 1-р байрыг Хайрхан сумын сурагч Г.Мөнхбаяр, 2-р байрыг Тариат сумын сурагч Г.Мөнх-Эрдэнэ, 3-р байрыг Эрдэнэмандал сумын сурагч Д.Батдорж нар тус тус эзэлжээ. 
Архангай нутгийн бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилготой энэхүү тэмцээнд оролцох өсвөрийн бөхчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал энэ жилийн тэмцээнд Булган аймгийн Спортын сургуулийн тамирчид ирж оролцсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%