Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан боллоо.

2016-12-08

Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд ирвэл зохих 41 төлөөөлөгчөөс 35 төлөөлөгч буюу 85.3%-ийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын албаны орон тоог 2020 онд 12 орон тоонд хүргэхээр баталлаа. 
Мөн аймгийн 2017 оны төсвийг баталсан бөгөөд 2017 оны аймгийн орлогыг 6 тэрбум 617 сая төгрөгөөр, Орон нутгийн байгууллагуудад оногдох санхүүгийн дэмжлэгийг 9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангаас авах орлогын шижүүлгийг 2.1 тэрбум,тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.4 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа. Мөн аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг 80.4 тэрбум, зарлагын гүйцэтгэлийг 81 тэрбум төгрөгөөр баталлаа. 
2017 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон, Аймгийн 2016 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан бөгөөд биелэлтийг 84.1 хувийн биелэлттэй гэж дүгнэн 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%