Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ “ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АЯН”-Д НЭГДЭВ

2016-12-07

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Иргэний нийгмийн зөвлөл хамтран “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян”-ыг эхлүүлсэн бөгөөд энэхүү аянд өнөөдөр /2016.12.07/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба болон Иргэний танхим нэгдлээ. 
Уг аяны хүрээнд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд нийгмийн салбар бүрийг /төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ, иргэний нийгмийн байгууллагууд/ татан оролцуулахаар зорьж байна. 
Мөн таны орчин тойронд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа тохиолдолд ТА хараагүй мэт, сонсоогүй мэт өнгөрөхгүй ЯМАР Ч АЛХАМ ХИЙЛГҮЙ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨХӨӨ БОЛЬЦГООЁ гэсэн уриалгыг дэвшүүлж, олон нийтийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэг сэтгэлээр хамтран ажиллахыг уриалж байгаа юм. 
Хүчирхийлэл нь нэг удаагийн санамсаргүй үйлдэл бус ямагт санаатай үйлдэгддэг гэмт хэрэг юм. 
Улсын хэмжээнд 2016 оны 10 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1066 бүртгэгдэж, 9 хүн нас барж, 956 хүн гэмтжээ. 
Харин аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 33 хэргээр буюу 36 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%