Хөвсгөл аймагт “Улаан бурхан, улаанууд өвчний дархлал тогтцын судалгаа” 2016 оны 11 сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 сарын 05-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Судалгаанд Мөрөн сумын 13-р баг, Тосонцэнгэл сумын 5-р багийн нийт 94 өрх хамрагдсан байна.
Судалгааг аймгийн Статистикийн хэлтэс, өрхийн эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд өрхийн гишүүнээс цусны сорьц авч шинжилсэнээрээ онцлогтой аж.