Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Санхүүчдийн баяр болж өнгөрлөө.

2016-12-04

Жил бүрийн арванхоёр дугаар сарын хоёр дахь долоо хоногт санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон байдаг. Энэ онд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 105 жилийн ой тохиож буй бөгөөд уг өдрийг угтсан спорт тэмцээнийг гар бөмбөг шатар, ширээний теннисийн төрлөөр зохион байгуулсан байна. Баярын хүлээн авалт Жаргалан зоогийн газар болсон бөгөөд ажил үйлс, гаргасан амжилтаараа бусдыгаа хошуулчилсан санхүү бүртгэлийн ажилтнууд болон спорт тэмцээнд амжилттай оролцсон хүмүүст шагнал урамшуулыг гардууллаа. Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар оролцож нийт санхүүчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Энэ жилийн арга хэмжээг боловсролын байгууллагын санхүүчид зохион байгуулсан бөгөөд дараа жилийн үйл ажиллгааг цэрэгжсэн байгууллагуудын санхүүчид зохион байгуулахаар болсон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%