Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөн болж байна. "Бодлоо баялаг болгоё" нэрийн дор зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох
бодит оролцоог нэмэгдүүлэх, өөрсдийн онцлогт тохирсон ажлын байр бий болгоход
нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, тэдний санал санаачлагыг
орон нутгийнхаа хөгжлийн хөтөлбөр, ажлын
төлөвлөгөөнд тусгах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих бодлого боловсруулах
зорилгоор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны
байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, засаг дарга, ЗДТГ, ХХҮГ, ХБИ-ийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар оролцож зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
Мөн зөвлөгөөнд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэнийг аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг" -ээр шагнасныг гардууллаа.