Төмөрбулаг сумын хувьд 2016 оны эхний 10 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нь өссөн дүнтэй байгаа юм. Иймд аймгийн ГХУСАЗЗөвлөлийн гишүүд тухайн сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлийн ажилтай танилцаж, ажлын төлөвлөлт, зохион байгуулалт болон ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар ажлын шалган зөвлөн тусаллаа. Мөн сумын төрийн албан хаагчид болон Төмөрбулаг сумын 5 багийн төлөөлөлд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдээллийг өгч, мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өглөө.
Төмөрбулаг сумын ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдтэй уулзаж мэргэжил сонголт болон зөв хүн байх төлөвшил, хүмүүжилийн талаар зөвлөгөө, лекцийг өгч ажиллаа.
Хамтарч ажилласан аймгийн Прокурорын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөгжимт драмын театрын хамт олонд болон дэмжиж ажилласан "Дэлхийн зөн" ОУБ-ын Хөвсгөл ОНХХ хамт олонд талархал илэрхийлье.