Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар Т.Мягмарсүрэн томилогдлоо.

2016-11-30

Өнөөдөр буюу 2016.11.30 ны өдрийн морин цагт Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг Түмэндэмбэрэлийн Мягмарсүрэн хүлээн авсан байна. Өмнөх дарга Гэндэнпилийн Төмөр нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ийнхүү хүлээлцсэн байна. Г.Төмөр нь улсад 47 жил ажилласан бөгөөд төрийн албанд 36 жил, үүний 16 жилийг Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажилласан байна. Шинээр томилогдож буй Т.Мягсарсүрэн нь багш мэргэжилтэй бөгөөд Мөрөн сумын багийн засаг даргаар ажиллаж байсан бөгөөд мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч юм. 
40 мянган хүнтэй хотын хөгжлийн бодлогыг боловсруулан оновчтой шийдвэрийг гарган ажиллаж ирсэн Г.Төмөр даргадаа болон шинээр томилогдсон буй Т.Мягсарсүрэн даргад ажлын амжилт хүсэн ерөөе. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6137
4630 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%