Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Тэргүүлэгчдийн хуралдаан болж өнгөрлөө.

2016-11-29

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ИТХ-ын Иргэний танхимд болж хуралд ИТХ-ын дарга, тэргүүлэгч Л.Төмөрбаатар, тэргүүлэгч Д.Өнөрболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Ганбат, Ц.Баттогтох, Б.Ганбаатар нар оролцлоо. Хурлаар: 
1. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай
2. Сумдын ИТХ-ын дарга нарын цалинг тогтоох тухай       

3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны үндсэн чиглэлийн тухай

4. Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөвт тодотгол хийх, 2017 оны төсвийн төслийн тухай

5. Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2017 оны төсвийн төсөлд өгөх хороодын санал танилцуулах

6. Аймгийн 2017 оны төсвийн төсөлд орон нутгийн төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар оруулах санал

7. Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний төслийн тухай

8. Мөрөн-Түнэл сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай

9. Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

10.Сумдад үйл ажиллагаа явуулж буй эмийн эргэлтийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолуудыг хэлэлцсэн бөгөөд уг ажлыг хэсгийг АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.ГАнболд ахлуулан байгууллаа.

Мөн сумдын ИТХ-ын дарга нарын цалинг батлах тухай асуудлыг оруулсан бөгөөд холбогдох хуульд заасны дагуу буюу МУ-ын Засгийн газрын 2014.10.11 ны өдрийн №333-р тогтоолыг үндэслэн улсад ажилласан жил болон бусад зүйлсийг харгалзан үзэж тогтоолоо. 

1-р асуудал буюу Аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөө нь 5 бүлэг, 124 ажилтай бөгөөд хурлын хуралдаанаар 14, тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх 60, хороод, зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар 18, Аймгийн ИТХ-ын ил тод, шуурхай байдлыг хангах, талаар 11, сургалт, семинар, ажлын туршлага судлах, ИТХ-ын дэргэдэх байгууллагуудтай ажиллах бусад ажлын талаар 16 ажил үйлчилгээг зохион байгуулж явуулахаар оруулсаныг тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. 

8-р асуудал буюу Мөрөн, Түнэл сумын газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг хойшлуулсан бөгөөд Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөн дээр өөр байдлаар тусгагдсан маш олон газрыг иргэдэд олгосон,  энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гэм буруутай этгээдийг олж тогтоох, хариуцлага тооцох, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг хийсэн компаны удирдлага хүрэлцэн ирээгүй, зэргээс шалтгаалан уг асуудлыг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. 

Мөн хурлаар Орон нутгийн өмчит "Могойн гол" ХК-ийн удирдлага менежментийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, Орон нутагт ногдол ашиг төлөх асуудлыг судлах ажлын хэсгийг Аймгийн Засаг даргаар ахлуулж байгууллаа. 

Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх, 2017 оны төсвийн төсөл болон Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны үндсэн чиглэлийнтөслийг хэлэлцэж тэргүүлэгчид, хороодоос гарсан саналыг тусгаж ээлжит III  хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Л.Ганболдод үүрэг болголоо. 

ИТХ-ын тэргүүлэгчийн хурлын дэлгэрэнгүй мэдээллийг Мөрөн, ЛХА, Далай Ээж телевизүүдээс хүлээн авч үзээрэй. 

                                                               АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%