Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сурагчдыг нэг цагт тарааж, нэмэлт автобусаар үйлчилнэ

2016-11-29

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тодорхой зохицуулалт хийж сурагчдыг нэг цагт тарааж, нэмэлт автобусаар үйлчлэх арга хэмжээ авч байна.

Мөрөн сумын хэмжээнд 32 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч цаг агаар эрс хүйтэрсэн тул иргэдэд ялангуяа сурагчдад, хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаан улмаас Нөхөрлөл зам хоршооны хот хооронд зорчих зөвшөөрөлтэй автобусуудыг түр хугацаагаар тодорхой цагуудад нэмэлтээр үйлчилгээнд гаргахаар болжээ.

Энэ нь бага насны хүүхдүүд удаан хугацаагаар унаа хүлээн зогсохгүй, явганаар явж байгаад унаж бэртэхгүй, ханиад томуу тусахгүй зэрэг олон ач холбогдолтой ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%