Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Жайкагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ.

2016-11-28

Хөвсгөл аймагт Олон улсын JICA төслийн багийн ахлагч Үэхара Шооко, мэргэжилтэн Сакүрай Рёохэй, ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Уянга, мэргэжилтэн Н.Мөнхзул, JICA төслийн зөвлөх Г.Соёлгэрэл, орчуулагч Г.Норжмаа нар ажиллаж аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзсан байна.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, боловсрол, нийгмийн идэвхийг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцэж төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Тус аймгийн хэмжээнд 1700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг ба 400 гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэйгээс болж сургуулиас завсардаж боловсрол эзэмшиж чадахгүй байгаа гэнэ. Хөвсгөл аймагт сургуулиас завсардсан 583 хүүхэд байгаа бөгөөд 90 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг учраас боловсролыг тэгш хүртээмжтэй болгох зорилогоор хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багшийг давхар бэлдэх цогц хөтөлбөр ажээ. Төсөл ирэх оноос эхлэн 2019 оны 7 сар хүртэл 2 жил 6 сарын хугацаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох бөгөөд Монгол Улсын хэмжээнд анх удаагаа хэрэгжих гэнэ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн БСШУСЯ болон ХНХЯ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төсөл нь сонгосон аймаг, дүүрэг, сургуулиудад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн тэдний хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах зохистой хувилбарыг боловсруулан хэрэгжүүлэх зорилготой ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%