Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулна

2016-11-28

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дэлхийн банкны ухаалаг засаг төсөлтэй хамтарч архивт байгаа үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулахаар болжээ. Сүүлийн үед иргэд монгол орны хаанаас ч өөрийн бичиг баримтын лавлагаагаа авах боломжтой болсон билээ.

Хашаа байшин, байр зэрэг үл хөдлөх хөрөнгийн лавлагааг заавал орон нутгаас авдаг.  Харин үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт цахимд шилжсэнээр дуртай газраасаа лавлагаа авах боломж бүрдэх гэнэ. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт 23000 орчим үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг байгаа ба нэг хувийн хэрэг 70-80 хуудастай  нийт 1 сая 800 орчим мянган хуудас материалыг скайнердаж цахимжуулахад шаардагдах тоног төхөөрөмж, 6 сар түр ажиллах 8 хүний цалин хөлс гээд нийт 160-аад сая төгрөгөөр цахимжуулах ажил хийгдэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%