Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2017 оны төсвийг өргөн барьлаа.

2016-11-21

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатарт ирэх оны төсвийн төслийг хуулийн хугацаанд хүлээлгэн өглөө.

Төсөвт улсын төсөв, тусгай зориулалтын шилжүүлгийн төсөв, нийгмийн халамж үйлчилгээний зардалт нийт 84 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Монгол улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаатай холбоотой төсвийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт нэлээн нарийвчилсан тооцоололтой өмнөх оноос бууралттай төсөв болсон гэдгийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд хэлж байлаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт орж орон нутгийн хөгжлийн сангаас урсгал зардлыг санхүүжүүлэхээр хуульчилсан байна. Тус аймгийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд зарцуулахаар УИХ баталсан бөгөөд үүний 1,1 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар болжээ.

Өнгөрсөн жилүүдэд буюу орон нутгийн хөгжлийн сан батлагдаж байхад Хөвсгөлд 13 тэрбум төгрөг, өнгөрсөн жил 5,4 тэрбум батлагдаж байсан бол өнгөрсөн оноос 2 дахин бага, анх батлагдаж байсан төсвөөс 6 дахин буурсан төсөв батлагдан иржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%