Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2016-11-25

Увс аймгийн Прокурорын газрын гуравдугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг судалсан судалгааг өнгөрсөн 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд хийлээ.

Тус аймгийн хэмжээнд 2016 оны 8 сарын байдлаар архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийт 65 эрүүгийн хэрэгт 80 хүн холбогдсоноос 77 буюу 96 хувь нь эрэгтэй, 3 буюу 4 хувь эмэгтэй, гэмт хэрэг үйлдсэн нийт эрүүгийн хэргийг урьд онтой харьцуулахад 54 буюу 16.9 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Гэмт хэргийн ангилалаар авч үзвэл: хөнгөн 34 хэрэгт 38 хүн, хүндэвтэр 24 хэрэгт 34 хүн, хүнд 6 хэрэгт 7 хүн, онц хүнд 1 хэрэгт 1 хүн холбогдсон байна.

Гэмт хэргүүдийг ангиалан авч үзвэл: Эрүүгийн хуулийн Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 43, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 12, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 5 гарсан байна.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зүйл хэсгээр нь авч үзэхэд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг 35 буюу 53.8 хувийг эзэлж байгаа ба өмнөх оноос 9 хэргээр буюу 13 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд заасан “бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэрэг 6, эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг 2, эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан “Тарчлаах” гэмт хэрэг 1, эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд заасан “бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг 1 гарсан байна.

Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг буюу 145 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах “ гэмт хэрэг 5, эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд “бусдын эд хөрөнгийг санаатай устгах” гэмт хэрэг 7 гарсан бөгөөд урд онд энэ төрлийн гэмт хэргүүд согтуугаар үйлдэгдээгүй байна.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэрэг 4, тээврийн хэрэгслын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3 удаа согтуугаар үйлдэгдсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн насны хязгаар, хувийн байдал судалж үзвэл: 19-25 настай 21 хүн, 26-35 настай 31 хүн, 36-45 настай 20 хүн, 46-55 наснаас дээш 8 хүн гэмт хэрэг үйлдсэн ба хувийн байдлыг судлахад боловсролгүй 6, бага боловсролтой 17, бүрэн дунд боловсролтой 25, бүрэн бус дунд боловсролтой 20 хүн, дээд боловсролтой 12 хүн тус тус байна. Гэмт хэрэг үйлдсэн насны хязгаар нь 26-35 настай 31 хүн, хувийн байдалд дүгнэлт хийхэд бүрэн дунд боловсролтой хүмүүс согтуугуугаар гэмт хэрэг үйлдэж байна.

Гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн харьяалалаар судалж үзэхэд Улаангом сум 35, Тэс 5, Баруунтуруун, Сагил, Хяргас сумдад тус тус 4, Цагаанхайрхан, Малчин, Завхан, Өмнөговь, Өлгий суманд тус тус 2, Тариалан, Наранбулаг, Зүүнхангай сумдад тус тус 1 гэмт хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн гаралтын хувьд Улаангом суманд нийт гэмт хэргийн 50.9 хувь нь үйлдэгдсэн нь гэмт хэргийн гаралт аймгийн төвд их байгаа нь харагдаж байна.

Дээрх гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн байдлыг судлахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 40 хэргийн 46 холбогдогчийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бол 6 хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.

Тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 19 хэргийг шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс онодуулсан ял шийтгэлийн байдлыг судалж үзвэл: Хорих ялаар  16 хэрэгт 22 ялтан шийтгэгдснээс 7 хэргийн 8 ялтанд хорих ялыг биечлэн эдлүүлж, 11 хэргийн 14 ялтны ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэн хянан харгалзсан ба баривчлах ял 3 хэргийн 4 ялтанд тус тус ял оногдуулсан байна.

Иймд Тус аймгийн  хэмжээнд “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”,  гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа ба  дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны зүйлийн хэрэглээ их, гэр бүлийн таарамжгүй харьцаа, ёс суртахууны дорой байдал,  хардалт, амар хялбар аргаар мөнгө олох сонирхолын үүднээс үйлдэгдэж байгаа боловч нөгөө талаас  ажлын насны хүмүүсийн ажилгүй байдлаас үүдэлтэй зэргээс шалтгаалж байна гэж дүгнэсэн байна.

Цаашид архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх явдал жил бүр өсөх хандлагатай байгаад дүгнэлт хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чиглүүлэх шаардлагатай байна.

 

Прокурорын газар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%