Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Б.САРАНЧИМЭГ: БИД АРЬСААР 16 ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ

2016-11-23

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог. Дархан-Уул аймгийн хэмжээнд 4200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Эдгээр иргэдийн 50 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн судалгаа байдаг боловч өнөөдрийн байдлаар ердөө 10 хувь нь төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллаж байна. Харин гэрээр юм оёх, ногоо тарих, сандал ширээ хийх зэргээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 хувийг эзэлдэг аж. Тэдний нэг болох Б.Саранчимэг “Сэтгэл шингэсэн үйлс” ТББ-ыг байгуулан арьсан эдлэлээр төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж байна. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Сэтгэл шингэсэн үйлс” ТББайгууллага хэд дэхь жилдээ үйл ажиллагаагааявуулж байна вэ?

Өдрийн мэнд. Бид анх 2012 онд арьсан эдлэлийн сургалтад хамрагдсан юм. Тус сургалтаар олон зүйл сурч, их зүйл хийх хүсэл эрмэлзэл бий болсон. Тэгээд л 2013 оны хоёр сараас эхлэн сэтгэл санаа нийлсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөл байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш дөрөв дэхь жилдээ ажиллаж байна. Анх Австрали улсын Аддис сүмээс манай байгууллагад 4000 гаруй долларын тоног төхөөрөмж нийлүүлсэн. Мөн хуучнаар НХҮХ-ээс хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж авч, түүгээрээ туслах материал авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.


-Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ?

Одоогоор бид арьс ширэн эдлэлээр жижиг том цүнх, тор, түлхүүрний оосор, гэрийн шаахай зэрэг 16 төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Том арьсаа бид Дархан нэхий, Дархан савхи зэрэг байгууллагуудаас зах зээлийн үнээр нь худалдаж авдаг. Харин арьсны өөдөснүүдийг эдгээр байгууллагууд манайд үнэгүй өгдөг. Нарийн оёдлын машин дээр хөл мэдээгүй учраас ажиллахад бэрхшээлтэй байдаг. Тиймээс нарийн оёдлоо оёдолчноор хийлгэдэг.

-Цаашид ТББ-ынхаа үйл ажиллагааг тогтворжуулж, өргөжүүлэхэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Аймгийн Засаг дарга С.Насанбат даргын шийдвэрээр ХХҮГ-ын хуучин байранд бидэнд ажлын байр гаргаж өгсөнд маш их баяртай байгаа. Энэ ажлын байр байгаа болохоор бидэнд хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэл улам их төрдөг гэдгээ бас хэлмээр байна. Мэдээж аливаа зүйлийг хийхэд хэрэгтэй, шаардлагатай зүйлс их тулгардаг. Хийж байгаа бүтээгдэхүүнээ олшруулж улам чанартай болгохын тулд эн түрүүнд санхүүжилт хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт бараа бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр менежмент хэрэгтэй байна. Бидний хоёр нь саажилттай, тав нь тэргэнцэртэй учраас утсаар л хүнтэй ярихаас өөрийг хийж чадахгүй л байна. Гэсэн хэдий ч ажил хийх хүсэлтэй байгаа тухай Аймгийн захиргаанд хүсэлт тавьснаар өнгөрсөн жил 1000 нэмнээ оёулж байсан. Мөн боловсролын байгууллагууд биднийг дэмжиж байгууллагынхаа лого бүхий түлхүүрний оосор хийлгэсэн. Цаашид иймэрхүү захиалгын ажил байвал бидэнд их хэрэгтэй. Байгууллагууд бидэнд захиалга өгч ажил хийлгэж байгаа нь хамгийн том дэмжлэг шүү дээ.

-Та бүхний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Дарханд хаанаас авч болох вэ?

Олон улсын худалдааны төвийн хоёрдугаар давхрын Дарханд үйлдвэрлэв дэлгүүр, Дархан их дэлгүүрийн Сүвнэр Хаус дэлгүүр, Дархан зах дахь лангуунаас бүтээгдэхүүнүүдийг маань худалдан авч болно. Мөн захиалга өгөхийг хүсвэл ХХҮГ-ын харьяа Хөгжлийн төвийн “Сэтгэл шингэсэн үйлс” ТББ-д өөрийн биеэр болон 99923223 дугаарт өгч болно.

 -“Сэтгэл шингэсэн үйлс” ТББ-ын гишүүдийнхээ талаар яриач?

Хамт олонтой байна гэдэг бидэнд чухал. Манайхан хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй санаа нэгтэй хүмүүс байдаг. Анх арвуулаа байсан ч гурван гишүүний маань биеийн байдлаас болоод ажиллах боломжгүй болсон. Одоо байгаа долоон гишүүний тав нь авто машины осолд орж суумгай болсон. Тиймээс жолооч нар маань хүний амь, амьдрал хариуцаж яваа учраас сонор сэрэмжтэй болгоомжтой машинаа жолоодож байгаасай. Өмнө нь жолооны курст гурван жилээр жолооч нарыг бэлтгэдэг байсан. Одоо жолооч нарыг чанартай бэлтгэхийн тулд өмнөх сургалтын туршлагаа сэргээгээсэй гэж хүсэж байна.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээг та нарын хувьд хэрхэн авч байна?

Өнгөрсөн гурав хоног группээ сунгуулах гээд эмнэлгээр явлаа. Тэргэнцэртэйгээ явах ямар ч нөхцөл манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт алга. Хүүхдээрээ үүрүүлж дээшээ доошоо гарлаа. Хүүхэдгүй эсвэл хүүхдүүд нь ажил төрөлтэй хүмүүс ингээд явна гэж байхгүй шүү дээ. Маш их хүлээлттэй. Өчнөөн дараалалд зогсож хүлээж байгаад ортол үздэг эмч маань байхгүй. Өөр эмч дээр гуйгаад орохоор оношийг маань мэдэхгүй зэрэг асуудлууд тулгарсан. Ингээд хэд хоног явж байж л группээ сунгуулсан даа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд жилд хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой гэж заасан боловч энэ эрхээ эдэлж чаддаггүй. Эмнэлгийн байгууллагууд ор байхгүй гээд явуулаад байдаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараалалгүй эмнэлэгт нь хэвтүүлдэг байвал бидний эрүүл мэндэд их л чухал ач холбогдолтой учраас холбогдох хүмүүс нь бас анхаарч үзээсэй гэж нийт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс хэлмээр байна.

-ХБИ-дэд зориулсан халамжийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадаж байгаа юу?

Асаргааны мөнгө, улиралдаа нэг удаа эм тарианы 60 мянган төгрөг авах, группийн мөнгө, ХБИ-ийн таяг, тэргэнцэр авах зэрэг халамжийн үйлчилгээндээ бүрэн хамрагддаг.

-Баярлалаа     М.Гүнжилхам 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%