Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын удирдамжтай ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган, Түнэл суманд ажиллаа. Энэхүү ажлын гол зорилго нь орон нутагт Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагч, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлийн ажлыг сайжруулах, зөвлөлийн гишүүдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах арга зүйгээр хангахад чиглэгдсэн юм. Аймгийн урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд сумдын төрийн албан хаагч, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай уулзаж зөвлөгөө, мэдээллийг өглөө.
Энэ ажлын үр дүн нь: Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлийн гишүүдийн хууль эрх зүйн талаар мэдээлэл сайжирч, сум орон нутаг, багийн түвшинд урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж, орон нутагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг бууруулах, өсвөр үе, залуучуудыг зөв амьдрах, эерэг хандлага эзэмших ухаанд сургах, иргэдийн сэтгэл зүйд соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг хийснээр ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөл сайжирна гэж үзсэн. Уг ажлын хэсгийн зөвлөгөө, мэдээлэлд 5 сумын 600 гаруй хүн хамрагдлаа.
Хамтарч ажилласан аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, "Сүүн тахилт" ТББ, "Дэлхийн зөн" ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн хамт олонд аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн хамт олон талархал илэрхийлье.