Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАНЫ ИРГЭД ХОТЫНХОО ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА

2016-11-21

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, “Дархан хотын ойн баярыг зохион байгуулах комисс” хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярын хүрээнд “Гоёмсог дархан” шилдэг бүтээлийн уралдааныг нийт иргэн, ААНБ, урлаачдын дунд 2016 оны 9 дүгээр сарын 14-нөөс эхлэн нээлттэй зарласан билээ.

Энэхүү уралдааныг Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, явган зорчигчдын амарч тухлахад тохиромжтой тохилог орчин бүрдүүлэх үүднээс уламжлалт загварын бус өвөрмөц хийцтэй,  тодорхой өгүүлэмж, найруулга бүхий, цуврал утга агуулгыг илэрхийлсэн гудамж талбайн сандал бүтээх зорилготойгоор зохион байгуулсан юм.

“Гоёмсог Дархан” уралдаанд нийт 6 ААНБ, 20 гаруй иргэн бүтээлээ ирүүлсэн бөгөөд нийт 5 бүтээлийг шалгаруулсан. 

Тухайлбал шилдэг бүтээлээр Дарханы зураач урчуудын “Тэнгэр өөд” холбооны урлаачдын “Хайрын хот” хос бүтээл тэргүүлсэн бол дэд  байранд “Сан Оргиу” ХХК-ийн “Цэмцгэрхэн Дархан” иж бүрдэл бүтээл, гутгаар байранд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн “Уран Дархан” бүтээл, тусгай байранд иргэн Х.Оюунчимэгийн “Дархан брэнд” нэртэй зургаан талтай эвхэж хурааж, зөөвөрлөн байрлуулахаар хийгдсэн тохилог сүүдрэвч сандлын хослол тус тус шалгарчээ. 

Уралдааны зохион байгуулах ажлын хэсэг дээрх шалгарсан бүтээлүүдийг байрлуулах газрыг тогтоохоор /2016.10.28/ ажилласан бөгөөд Дарханчуудын амарч зугаалах хамгийн дуртай Дархан-50, Морин хуур цогцолборуудад байрлуулах нь зүйтэй хэмээн  үзсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2016.11.21/ уралдаанд ирүүлсэн нийт бүтээлийг орон нутгийн өмчид бүртгэн авч, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлууллаа.

Тухайлбал Дарханы зураач урчуудын “Тэнгэр өөд” холбооны урлаачдын “Хайрын хот” хос бүтээл, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн “Уран дархан” бүтээлүүдийг Дархан-50 цогцолборт, “Сан Оргиу” ХХК-ийн “Цэмцгэрхэн Дархан” иж бүрдэл бүтээлийг Морин хуур цогцолборт тус тус байрлуулсан юм.

Уугуул Дархан хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад энгийн иргэд өөрсдийн уран сэтгэмж, бүтээлч ур чадвараараа хувь нэмрээрээ хувь нэмрээ оруулсан нь “Гоёмсог Дархан” гудамж талбайн сандал бүтээх уралдааны гол үр дүн юм хэмээн зохион байгуулах комиссынхон үнэллээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%