Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​ХУВЬ ХҮНИЙ САНААЧИЛГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2016-11-16

Төрийн албан хаагчдын албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгоход чиглэсэн “Хувь хүний санаачилга” сэдэвт  сургалт энэ сарын 14-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа. 

Сургалтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж, Герман улсын эрдэмтэн багш Ким Мэрил Бишоф урилгаар лекц уншиж, сургалтад хамрагдсан албан хаагчдын, сонирхсон асуултад хариулан, харилцан ярилцаж  хэрэгтэй мэдээ мэдээллийг өгсөн юм. 

Сургалтад  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газрын албан хаагчид,хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагчид хамрагдсан байна. Цаашид Хурлын ажлын алба, МУИС-тай хамтран төрөл бүрийн сургалтыг, сар бүр уламжлал болгон явуулахаар  төлөвлөж байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%