Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БҮХ СУМДЫН ДАРГА НАР СОНГОГДООД БАЙНА

2016-11-14

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат сумдын удирдлагуудын талаар “Увсын өнгө” сонинд ярилцлага өглөө.

“Саяхан болсон орон нутгийн сонгуулиар Увс аймгийн 19 сумын 18-д нь МАН ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд сум орон нутгаа удирдахаар болсон. Одоогоор бүх сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, дарга нараа сонгоод байна. Үүнд:

Баруунтуруун сумын ИТХ-ын даргаар К.Баяраа, Засаг даргаар С.Лхагвасүрэн, Бөхмөрөн сумын ИТХ-ын даргаар П.Баярсайхан, Засаг даргаар Т.Төртогтох, Давст сумын ИТХ-ын даргаар Ц.Ширбазар, Засаг даргаар Ч.Тогтохбаяр, Завхан сумын ИТХ-ын даргаар Б.Энх-Амгалан, Засаг даргаар Б.Пүрэвгончиг, Зүүнговь сумын ИТХ-ын даргаар Б.Өлзий-Орших, Засаг даргаар Д.Нэргүй, Зүүнхангай сумын ИТХ-ын даргаар Д.Батболд, Засаг даргаар Ж.Батбаяр, Малчин сумын ИТХ-ын даргаар Б.Батхүү, Засаг даргаар Б.Сайжрах, Наранбулаг сумын ИТХ-ын даргаар С.Дашдэмбэрэл, Засаг даргаар Ч.Батжаргал нар сонгогдсон байна. Түүнчлэн, Өлгий сумын ИТХ-ын даргаар Н.Сүхээ, Засаг даргаар Х.Шагдаржав, Өмнөговь сумын ИТХ-ын даргаар Ш.Цэрэнпил, Засаг даргаар Р.Төмөрчөдөр, Өндөрхангай сумын ИТХ-ын даргаар О.Цэрэндорж, Засаг даргаар Ц.Сундуй, Сагил сумын ИТХ-ын даргаар Х.Сайнбаяр, Засаг даргаар Д.Дэлгэрхишиг, Тариалан сумын ИТХ-ын даргаар Н.Ариунзаяа, Засаг даргаар С.Төгсболд, Түргэн сумын ИТХ-ын даргаар Г.Иштулга, Засаг даргаар Л.Буянжаргал, Тэс сумын ИТХ-ын даргаар О.Нэргүй, Засаг даргаар Ж.Нямбуян, Ховд сумын ИТХ-ын даргаар Х.Давааням, Засаг даргаар У.Түмэндэмбэрэл, Хяргас сумын ИТХ-ын даргаар А.Баярмагнай, Засаг даргаар Ц.Цэвээнравдан, Цагаанхайрхан сумын ИТХ-ын даргаар Ц.Бямбасүрэн, Засаг даргаар Д.Дагвасүрэн, Улаангом сумын ИТХ-ын даргаар Н.Ганцогт, Засаг даргаар Ц.Пүрэвжав нар сонгогдсон.

Өмнөговь сумын ИТХ-ын дарга ганцаараа улирсан бол бусад сумын ИТХ дарга нар бүгдээрээ шинээр томилогдсон хүмүүс байгаа. Харин 2008-2012 онд Сагил сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ширбазар, Завхан сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Пүрэвгончиг, Өндөрхангай сумын Засаг даргаар ажиллаж байсан Сундуй, 2012-2014 онд Хяргас сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Цэвээнравдан нар сумынхаа Засаг даргаар дахин сонгогдоод байна.

Маргааш буюу энэ сарын 15-нд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нэгдсэн хуралдааны товыг зарлана. Тус хуралдаанаар 2016-2020 оны аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах юм. Мөн аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт, 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөв, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийн зорилтыг авч хэлэлцэнэ” гэлээ.

“Увсын өнгө” сониноос

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%