Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хилчдийн ар гэрийг төсөл хөтөлбөрт хамруулна.

2016-11-13

Хөвсгөл аймагт Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн 2-р хуралдаан болж энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлаа төлөвлөн хэлэлцэв. Энэ үеэр 2016 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт 80,9 хувьтай гэж үзлээ.

Ирэх онд хил хамгаалахад туслах хүчний ажил албыг иргэдэд нээлттэй болгож хандах хандлагыг өөрчлөх, хилчдийн ар гэрийг төсөл хөтөлбөрт хамруулж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд туслах, хилчдийг холбоожуулах, унаажуулахад онцгой анхаарах гэнэ. Тухайлбал хилчдийн гэргий нарыг сум  хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зээл хөтөлбөрт хамруулж өрхийн үйлдвэр эрхлүүлэн орлогыг нь нэмэгдүүлэх гэнэ. 

Мөн нэг мянгат нэг агт аяны хүрээнд 20 сумын хилчдэд 146 агт морийг малчдаас бэлэглэсэн байна. Аян цаашид мянгат малчин төдийгүй бүх малчдыг хамруулж хилчдээ унаажуулахаар зорьж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%