Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ" ДЭЛГҮҮР ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАДАГ

2016-11-08

Өрх бүр үйлдвэрлэгч байх, иргэн бүр өөрт байгаа чадвараа ашиглаад ажилтай орлоготой болох боломжийг нээж, Төр захиргаанаас ажлын байр нэхэн гомдоллодог асуудлыг бууруулах зорилгоор ажиллаж буй “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” дэлгүүрийг танилцуулъя.
“Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ нь 2016 оны 6 дугаар сарын 8-нд байгуулагджээ. Улмаар “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” дэлгүүрийг байгуулж аймгийнхаа 4 сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэднийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл бүрээр нь баг болгон багийн системээр ажиллуулахын зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хямд үнэтэй, эдэлгээ сайтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх, ажилгүй иргэдээ ажилтай болгох, ажилтай иргэддээ өөрт нь байгаа чадвар нөөц боломжоо ашиглаад давхар орлого олох боломжийг нээж өгөхийг гол зорилгоо болгожээ. 
Мөн оюутан залуусаа цагийн болон байнгын ажлын байраар хангаж, иргэд, олон нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. 
Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд ойртсон энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн үйлдвэрлэлийн салбарт ач холбогдол өгөхүйц ажил болсныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай аймагт ажиллах үеэрээ онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэнд тун баяртай байлаа. 
Үнэхээр үйлдвэрлэлийн салбарын энэ зохион байгуулалт нь хөрөнгө оруулалт татах, улсаас олгож буй зээл тусламжийг бодит ажил болгох, зээлээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нь таниулан сурталчилдаг нэгдсэн томоохон төвлөрөл бий болгосноороо давуу талтай байлаа.Мөн Дарханы үйлдвэрлэгчдийн бараа нэг дор цугларснаар иргэдэд нэг цэгээс өргөн сонголттой худалдаа явуулах боломжийг олгожээ. 
Төрөлх хотын маань үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, иргэд нь ажилтай орлоготой байхыг манай сонины хамт олон ч хүсч байна. 
Иймд энэ сараас эхлэн “Дарханы мэдээ” сониноороо дамжуулан Дарханыхаа үйлдвэрлэгчдийг цувралаар танилцуулах болно.

“ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” БЭЛГИЙН БАГЦ ХУДАЛДААНД ГАРЛАА

“Дархан Загвар гоёл” ХХК 2004 оноос эхлэн алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулан, аймгийнхаа иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн захиалга хүсэл сонирхолд нийцүүлэн чанар, өнгө үзэмжийг эрхэмлэсэн төгс бүтээлийг урласаар ирсэн.
Тус компаниас 2016 онд Дархан хотынхоо 55 жилийн ойдоо зориулан аймгийнхаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүний цуглуулгаас бүрдсэн “Дарханд үйлдвэрлэв” Бэлгийн багцийг худалдаанд гаргажээ. 
Бэлгийн багцад “Дархан хүнс” ХХК-ийн зөөхий, жигнэмэг, чихрийн цуглуулга, “Монгол Алтан тос” ХХК-ийн ургамлын тос, “Дархан ариун ундарга” ХХК-ийн чацарганы шүүс, “Эрдэнэт зөгий хоршоо”-ны зөгийн бал, “Дархан Загвар гоёл” ХХК-ийн хөргөгчний наалт, түлхүүрийн оосор зэрэг багтсан байна. 
Хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа нийт баялаг бүтээгчид үйлдвэрлэгчдийг бэлгийн багцад бүтээгдэхүүнээ ирүүлэн хамтран ажиллахыг урьж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%