Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын удирдамжтай, 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянзүрх сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн ажилтай танилцаж, сумын зөвлөлийн гишүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой төлөвлөж, үр дүн гаргах, анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгч, төрийн албан хаагч, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг өглөө. Сумын иргэдэд шүүхэд өргөдөл, гомдол /нэхэмжлэл/ гаргахад анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилж, мэдээллийг иргэдэд хүргэв. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа газруудад болон Архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа цэгүүдэд МХГ-ын Улсын байцаагч шалгалт хийж, зөвлөн туслаж ажиллаа. Мөн тус сумын ЕБС-ын ахлах ангийн сурагч, багш ажилчдад сэтгэл зүйн лекцийг зохион байгууллаа. Баянзүрх сумын иргэд ажлын хэсгийн хүмүүсийн мэдээллийг талархан хүлээж авч, жилд 2 удаа ирж ажиллаж байх хүсэлтээ илэрхийлж байлаа.
Баянзүрх сумын хувьд, Архи, тамхинаас гарсан иргэнийг урамшуулах асуудлыг дэмжиж ажилладаг, Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сумын хэмжээнд хүүхдийн зөвлөл ажилладаг. Суманд булш ухах асуудал их гарсан. Үүний дагуу эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Баг хооронд холбоо барих гар станцийг ажиллуулж, мэдээллийг түргэн хугацаанд авч шуурхай ажиллаж байна. Байгаль орчны 9 нөхөрлөлтэй хамтарч Байгаль орчны хяналтыг хэрэгжүүлж, модны хулгай, ой хээрийн түйрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж тодорхой үр дүн гаргаж ажиллаж байна.
Хүндрэлтэй асуудлын хувьд, Цагаан-Уул сумтай сум хоорондын хилийн цэсийн маргаантай асуудлаас болж малчин иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар мэдээллийг өгч байлаа.