Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СОЛОНГОС УЛСААС ТУРШЛАГА СУДАЛЛАА

2016-11-03

Аймгийн засаг даргын орлогч А.Эрдэнэбаатарын санаачлагаар “Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Тэжон хотын Согу дүүргийн Конянг Их сургуулийн эмнэлгээс туршлага судлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй танилцлаа. 
Танилцах аяллыг ЭМГ-ы Эмнэлгийн тусламжийн албаны дарга Б.Баяндалай ахалж, АНЭ-ийн Сувилгааны алба, Мэс заслын тасаг, Төрөх тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Поликлиникийн тасаг, Лабораторийн тасаг, Дотрын тасгийн эмч сувилагч нарын төлөөлөл оролцсон.
Томилолтын явцад тус улсын эрүүл мэндийн тогтолцоо, салбарын бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, ээлтэй орчин бүрдүүлэлт, халдвараас сэргийлэх хяналт, улсын эмнэлгийн эмч ажилчдын ажлын уялдаа, хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%