Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД АРБУЛАГ СУМАНД АЖИЛЛАА.

2016-11-03

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын удирдамжтай, ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Арбулаг суманд ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Прокурорын газрын дарга Н.Ганболд, Шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайхан, аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ц.Адъяацэрэн, МХГ-ын Улсын байцаагч А.Үүрийнцолмон, аймгийн НЭ-ийн НЭМэргэжилтэн С.Содномбямба, ШШГА-ын шийдвэр гүйцэтгэгч н.Оюунтуяа нарын нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Арбулаг сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн ажилтай танилцаж, сумын зөвлөлийн гишүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой төлөвлөж, үр дүн гаргах, анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгч, төрийн албан хаагч, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг өглөө. Сумын иргэдэд шүүхэд өргөдөл, гомдол /нэхэмжлэл/ гаргахад анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилж, Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн үр дүнгийн талаар мэдээллийг иргэдэд хүргэв. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа газруудад болон Архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа цэгүүдэд МХГ-ын Улсын байцаагч шалгалт хийж, зөвлөн туслаж ажиллаа. Мөн тус сумын ЕБС-ын ахлах ангийн сурагч, багш ажилчдад сэтгэл зүйн лекцийг зохион байгууллаа. Арбулаг сум нь өнгөрсөн 2015 онд гэмт хэргийн гаралт өндөр байсан бол 2016 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн гаралт 80 гаруй хувиар буурсан мэдээтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%