Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх, Нийслэлийн Засаг даргад уламжлах тогтоолыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатаас зарим Төлөөлөгч асуулт асууж, санал хэллээ.
Засаг дарга нэр дэвшигч Ж.Эрдэнэбат “дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж ирсэн уламжлалтай”-г онцлоод Төлөөлөгчид дүүргийн иргэдтэй холбоотой ажил хэргийн санал, санаачлага, гарц, гаргалгааны талаар санал, хүсэлтээ илэрхийлж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.