Засгийн газрын “Хэрэглэгчийн жил” –ийн хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2016 оны 10-р сард Хүчилтөрөгчийн нэгдсэн системийг бий болгож, ашиглатанд орууллаа. Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болох боломжийг "Дэлхийн зөн" ОУБ-ын санхүүжилтээр "Медигаз" ХХК ны инженер техникийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн байна.
Хүчилтөрөгчийн нэгдсэн системийг АНЭ-ийн Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал. Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Дотор, Хүүхэд, Халдварт зэрэг хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ихтэй тасгуудад байршуулжээ.
Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалт орсон хүүхэд болон насанд хүрэгчдэд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай байна.
Цус харвалт, зүрх судас, уушигны хүнд өвчтэй, мэс заслын дараах хүнд өвчтнүүд үйлчлүүлдэг мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасагт энэхүү систем нь чухал хэрэгтэй байсныг эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа.