Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Д.Жавзандорж ламтан Хөвсгөл аймагт морилж ном сургаалиа айлдлаа.

2016-10-31

Сүхбаатар аймгийн уугуул Д.Жавзандорж ламтан 1998 оноос өмнөд Энэтхэгт суралцаж буй бөгөөд Лхаарамба энэ сарын 29-31-ны өдрүүдэд манай аймагт морилж лам хуваргууд болон ард иргэд, сүсэгтэн олон болон ерөнхий боловсролын сругуулийн сурагчдад бурхны шашны сургааль номлол, айлдвар сургаалиа хайрлалаа. Тэрээр жил бүр 1 сарын хугацаатай эх орондоо ирдэг бөгөөд түмэн олонд өөрийн сургааль номлолоос хүргэдэг  байна.  2016.10.30 -нд АЗДТГ-ын Соёмбо танхимд ард иргэдэд Насны авшиг буюу Цэ ван хүртээсэн байна. Мөн өнөөдөр буюу 10.31-ны өдөр лам хуврагууд болон ЕБС-ийн багш нарт 14 цагаас, 16 цагаас ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад бурхны шашин хийгээд уламжлалт ёс заншлын талаар болон аз жаргалтай, амьдралын зөв зам мөрөөр хэрхэн амьдрах талаар харилцан ярилцаж лекц уншсан байна. Түүнийг Хөвсгөл аймагт морилох санаачлагыг Мөрөнгийн хүрээ гандандаржаалин хийд болон хөвсгөл хөгжил сан, Аймгийн ИТХ, ЗДТГ, ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулсан байна. Ард иргэдэд амьдралын зөв дадал хэвшил, ойлголт ухагдахууныг суулгах нь аз жаргалтай амьдрахаас гадна, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үр дүнтэй юм. Уг үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Д.Жавзандорж ламтанг ИТХ-ын Хүндэт тэмдэгээр шагнасныг ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулж цаашид Хөвсгөл аймагт хүн ардыг соён гэгээрүүлэх чиглэлээр их зүйл хийхийг ерөөн түүний бурхан номын үйлсэд амжилт хүслээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%