Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хог хаягдал ба усны удирдлага сэдэвт туршлага хуваалцах семинар болж байна.

2016-10-28

Солонгосын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /KOICA/ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Дэлгэрмөрөн, эгийн голын сав газрын захиргаатай хамтран Хөвсгөл аймаг дахь байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт семинар өнөөдөр 9 цагт Багш хөгжлийн ордонд эхэллээ. "Хог хаягдал ба усны удирдлага" сэдвээр зохион байгуулагдаж буй уг семинарын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж нар оролцож үг хэлэн семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Байгаль хамгаалагчид болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцсон туршлагаа хуваалцах уг семинар 1 өдрийн хугацаанд явагдах бөгөөд цаашид энэ чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллах аж. KOICA байгууллагын сургалт мэдээлэл хариуцсан ажилтнууд энэ үеэр өөрийн байгууллагын талаар товч мэдээлэл хйисэн бөгөөд 1991 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулан засгийн газар болон иргэний нийгмий бусад байгууллагуудтай олон салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%