Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хар морьт сахиусыг нутгийн хийдэд хүлээлгэн өгчээ.

2016-10-26

Ахай бэйсийн хошуу буюу Хөвсгөлчүүдийн их шүтээн болсон Хар морьт сахиус энэ сарын 12-13- нд шилжих шөнө хулгайд алдагдсаныг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Д.Буяндалайгаар ахлуулсан ажлын хэсэг  шуурхай эрэн сурвалжилж 72 цагийн дотор эзэн холбогдогчийг нь олж тогтоосон байна.

Тус аймгийн Цагдаагийн газраас Хар морь сахиус болон бусад зүйлсийг Тосонцэнгэл сумын Гандандамчойлин хийдийн лам нарт хүлээлгэн өгч харуул хамгаалалтыг сайжруулах шаардлагатайг анхааруулж байв. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Орхон аймаг болон Улаанбаатар хотоос Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хөвсгөл, Орхон аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамтран барьсан байна. Алдагдсан сахиуснаас гадна 20 гаруй төрлийн холбогдох эд зүйлсийг хулгайлсан этгээдүүд 2 ширхэг зүйлсийг зарж борлуулсан байсны эзэн холбогдогчийг нь тогтоосон байна.

Хэрэв жаахан хугацаа алдсан бол Бүгд найрамдах Хятад улсын хил давуулан зарж борлуулахаар төлөвлөж байжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тус хийдээр орж судалсан байсан төдийгүй өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%